Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр тогтов

21edb91c125c2ee085f335d7657160093Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 15 ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулан баталсан юм. Монгол Улсад Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд орд ашиглах гэрээгээр тодорхойлохоор хуульчлагдсан байдаг.  Өнөөгийн байдлаар  стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэт зэрэг ордод төрийн төлөөллийг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Үүсээд буй эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын бодит үр өгөөжийг хүртэх, төрийн хүртэх үр өгөөжийг өнөөгийн үнэ цэнээр нэмэгдүүлэх, улмаар улсын төсөвт учирч байгаа санхүүгийн зарим хүндрэлийг шийдвэрлэх, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага үүсч байна. Энэхүү шаардлагын хүрээнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалтын төлбөр авах эрх зүйн орчныг бүрдүүлэн тусгай зориулалтын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоож улсын төсөвт орлого төвлөрүүлэх нь хамгийн боломжит хувилбар гэж тооцжээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү хуулийн төслийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах эсхүл тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх сонголтыг хийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах эрх нээлттэй байх болно. Төлбөрийн хувь хэмжээг тухайн ордын ТЭЗҮ, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт, ордын нөөцийн болон борлуулалтын орлогын хэмжээ зэргийг харгалзан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийх яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газраас тусгайлан тогтоох юм. Иймд   стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр төлөх асуудлыг зохицуулах нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …