ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.02.05/

0- aaaalogo_shine

2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, албан:

01 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 1-нд улсын хэмжээнд 151.930 хүн амбулаториор үйлчлүүлсний 10,875 (7.2хувь ) нь томуу, томуу төст гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар бага, 10.000 хүн амд 39.4 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 8.6-аар бага, өмнөх оны мөн үеэс 4.2 тохиолдлоор их байна (График 1).

Улаанбаатар хотын хэмжээнд 61,820 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,876 (7.9 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна.

00 argafic 02

Осол, гэмтлийн мэдээ, албан:

1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 3-нд ГССҮТ-д 1502 хүн хандсаны 61.3 хувийг эрэгтэйчүүд, 21. хувийг 0-15 насны хүүхэд, 8.9 хувь нь хэвтэн эмчлэгдэж, 8.5 хувь нь согтуугаар гэмтэлд өртсөн байна. 38.9 хувь нь уналтын улмаас, 20.1 хувь нь хүчирхийллийн шалтгаанаар, 11.5 хувь  нь зам тээврийн осолд өртсөн байна.

Эх   сурвалж: ГССҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, албан:

2015 оны 2 дугаар сарын 04-нийөдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 22561 хүн өвчилж, 9030 (40 хувь ) нас барсан байна. 01 дүгээр сарын 28-аас хойш 400 шинэ тохиолдол, нас баралт 171 хүнээр нэмэгджээ (График 2).

00 argafic 01

2015 он гарсаар өнгөрсөн долоо хоногт эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад 124 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс бага зэрэг нэмэгдсэн байна.

 Эх сурвалж: ДЭМБ

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …