Хойд Солонгосын жинхэнэ дүр төрх

2501397016201502051218Германы фото сурвалжлагч Юрген Эсхер хойд Солонгосын иргэдийн ахуй амьдралын бодит үнэнийг харуулсан “Дарангуйлагчийн үлдээсэн өв, уламжлал” хэмээх фото үзэсгэлэн гаргажээ.

Гадаадын иргэд, тэр дотроо гадаадын сурважлагчдыг хатуу чангаар хянаж, цагддаг энэ улсын хараа хяналтыг хэрхэн яаж, даван туулж эдгээр зургуудыг дарсны нууцыг хэн ч мэдэхгүй.

Тэрээр авсан энэ зургуудынхаа ач буянаар “Ким Чен Уны хүндэт зочноор” насан туршдаа тус улсад үлдэж болзошгүй байсан юм.

Аав хүү Кимийн хөрөг зураг Хэджу тосгоны өнчин хүүхдүүдийн асрамжийн сургуулийн хананд хүндэтгэлтэйгээр залрахаас гадна гудамж талбайд хаа сайгүй өлгөөстэй байна.

1369590388201502051214

Хоол хүнсний дутагдал алхам бүрт тохиолдох бөгөөд ахмад настнууд үр хүүхдээ өлсөөхгүйн тулд өөрсдийн хуваарьт өчүүхэн хоолны орцоосоо татгалзах нь наад захын үзэгдэл болжээ. 79 настай Жи Цзум Ми өөрийн хоёр ачийнхаа хамт Анджу тосгоны нэг өрөөнд амьдрах ба түүний төрсөн хүү нь автын ослоор амь үрэгджээ.

2501397016201502051218

Ким Нам Хойю 4 настай. Тэрээр маш өндөр халуунтай байгаа бөгөөд хөл дээрээ арай хийж зогсож байна. Энэ охин хойд Солонгосын Анджу тосгоны яслид явах ба тэгснээр өдөрт тун цагаан будааны өчүүхэн нормоо хүртдэг ажээ. Тус улсын 24 сая иргэний 3 хувь хоол унд, хүнсний дутагдалтай байнга ордог байна.

3547857898201502051214

Анджу тосгоны хүнс, будаа түгээх цэг. “Кэп Анамур” 200 тн цагаан будаа авчиржээ. Эдгээр эхчүүд, эмэгтэйчүүд бардам зангаасаа болж зураг авахуулах дургүй байсан боловч нормын будаанаасаа хоцрохыг тэд хүсээгүй юм.

4130321877201502051214

Хойд Солонгосын иргэдэд нэг өдөрт энэ аяга будаа шиг үнэтэй, эрхэм зүйл гэж үгүй. Ахмад настнуудын хувьд тариан талбайд ажиллана гэдэг өдөр бүр хүндхэн болсоор байна. Тэдний нэг бол Ким Чен Гумь.

5236536556201502051214

Ихэнх нутаг оронд хоол хүнсээ бэлдэж болгох түлээ түлш ховор, олдохгүй дутагдалтай байх бөгөөд байгаа мод, гуалинг зөвхөн цэргийн хэрэгцээнд зориулна.

6983110081201502051214

Үр тариан талбайг боловсруулах багаж төхөөрөмж ховор байх тул га аргаар ажиллах хэрэгтэй болдог. Мэдээж энэ бүхэн нь ашиг тус багатай боловч өөр арга алга. 2011 оны гэнэтийн хүйтэрлээс болж өлсгөлөнгийн асуудал огцом хурцдаж байлаа.

7319469871201502051214

Анджугийн фермерүүдийн орон сууц, барилга байшинтай гудамж

8613512206201502051214

Азтай хүүхдүүд нэг аяга цагаан будааг салаттай иднэ. Гадаад худалдааны яамны шийдвэрээр жирэмсэн эх, өндөр настан болон асрамжийн газрын хүүхдүүдэд “Кэп Анамур”-аас ирсэн цагаан будааг хуваарилжээ.

9386492360201502051214

Солонгосын ирээдүй, хойч үеийнхний өдрийн унтлага. Хүн бүхэнд хүрэх хөнжил, бүтээлэг алга.

10430118983201502051214

Анджу тосгоны эмнэлэг. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүд эмнэлэгт хандах эрхтэй, үүний тулд хөл дээрээ зогсож чадах ёстой.

11951184173201502051214

Эмнэлэгт ор хүрэлцэхгүй тул нэг орон дээр хоёулаа хэвтэнэ гэдэг азтай байна гэсэн үг.

12109581639201502051214

Хүн бүхэн суртал нэвтрүүлэгт оролцох ёстой. Анджугийн ахлах ангийн сурагчид хотынхоо иргэдийг тариан талбайд аль болох олон цагаар ажиллахыг уриалж явна. Ажилласны хэрээр арвин ургац авна.

13858171905201502051214

www.photonews.mn

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …