“Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийн сургалт зохион байгуулжээ

523Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх “Сургалт, судалгааны төв″-өөс 2013 оны 02-р сарын 03-ны өдөр “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийн сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалт мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, зөрчил, гэмт хэрэг түүнийг хэрхэн мөрдөн шалгаж шийдвэрлэх талаар онол, практик хосолсон хэлбэрээр явагдаж оролцогсодоос авсан санал асуулгын дүнгээс үзвэл цаашид энэ чиглэлийн сургалтыг давтамжтайгаар прокурор, туслах ажилтнуудад  явуулах, хуульчийн багц цагийн сургалтанд оруулж тооцуулах, энэ чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх гэсэн саналуудыг тус тус гаргасан байна.

Сургалтыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шинжээч доктор, профессор Т.Халтар удирдан явуулж Улс, нийслэл, тээвэр, дүүргийн 1, 2 дугаар Прокурорын газрын нийт 26 прокурор оролцжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …