Бэр болоход үл зохих нас гэж байдаг ажээ. Энэ талаар бурханч лам Г.Пүрэвбат ийн ярьжээ. Хулгана жилтэй эмэгтэй 17, 18, 26, 27, үхэр жилтэй эмэгтэй 14, 16, 18, бар жилтэй эмэгтэй 17, 22, 26, 30 насандаа айлд бэр болж очих хэрэггүй. Эдгээр заасан насанд гэрлэвэл аж амьдрал, ажил үйлс, ирээдүй хойчид нь сайнгүй төдийгүй элдэв саад бэрхшээл, гай тотгор, ихтэй хэмээн өгүүлсэн байдаг. Хэрвээ гэрлэхээр болбол сайнд нь урвуулж болдог арга заслыг хийлгэх хэрэгтэй. Үүнээс гадна туулай сарын Ровагинь Анурад, Ударасад, Ударабадра бад одтой өдөр хурим хийвэл үгүйрч хоосорно. Хэрвээ энэ өдөр хуримын өдрийг товлож үзвэл үзсэн хүнд нь гамшиг нүүрлэх тул цээрлэ хэмээсэн байна.
Монголчууд бэр болох бүсгүйг уруулаар нь шинждэг
Эмэгтэй хүний язгуураар нь лянхуа, лавай, зүрэн, заан, тэнгэр, дагина, мангас, ягчис, язгуурын хэмээн ангилдаг. Бүсгүй хүний зүүн хацрын дор улаан мэнгэний өнгө тогтвол залуугийн цагт зовлон амсах боловч 30 насандаа амгалангийн цогийг олох болно. Улаан уруултай бол баяны, ягаан уруултай бол сэхээтний, том уруултай бол шүтлэгтэйн, урт уруултай бол найр цэнгэлд дуртай, муруй уруултай бол амьдрал нь аз жаргалгүйтэх, сэрэлзсэн улаан уруултай бол сайхны, уруул дундууруу зураастай бол амны хишигтэй гэх зэргээр нарийн шинждэг байна.
Ц.БАЯР /ЗУУНЫ МЭДЭЭ/