Өсвөрийн шатарчид Солонгост нөхөрсөг тоглолт хийлээ

olloo_mn_1423372305_sha (1)УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар өнгөрсөн жил Завхан аймгийн бүх сумдад нэгэн зэрэг “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээн зохион байгуулагдсан билээ. Энэ нь дэлхийд анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьсон чухал үйл явдал болсон.

Тэгвэл тус тэмцээнд ялагч болсон 30 хүүхэд багш нарынхаа хамтаар энэ өдрүүдэд БНСУ-д аялж, тус улсын шатарчин хүүхдүүдтэй нөхөрсөг тоглолт хийсэн байна.

Онцлоход, Завхан аймгийн шатарчин багачуудын гадаад орнуудад хийх аялал цаашид ч үргэлжлэх аж. Ингэхдээ дараагийн баг нь Орос, Турк, Хятад орнуудад аялал хийхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …