Өнөөдөр олон улсын “пиццаны баяр”-ын өдөр тохиож байна. Бид өдгөө пиццаг амтархан идэх дуртай хоолны цэсэндээ хэдийнээ оруулсан. Тэгвэл уншигч та бүхэндээ пицца үүссэн түүхээс хүргье
Пицца нь бусад хоол хүнс шиг анхнаасаа тийм ч алдартай байгаагүй байна. Пиццаг анх зохиосон байж болох улс орнуудыг маш олноор нэрлэдэг ч гэлээ нэрнээс нь авч үзвэл анх Италид үүссэн гэж ихэнх хүмүүс санал нийлдэг. Хамгийн анх маш том, хавтгай дугуй талх барьж дээр нь тос амтлагчид тавьснаар эртний Грекчүүд суурийг нь тавьсан гэж үздэг.
Сүүлд хавтгай талх хийх санаа Италид 18-р зууны үед бүрэн хэрэгжиж Италичууд тэрхүү хавтгай талхаа пицца хэмээн нэрлэж худалдаалдаг байжээ. Тэр үед пиццан дээрээ ямар нэгэн хачир тавьдаггүй байсан ч хүмүүс их дуртай байдаг байсан байна. Ийнхүү хийхэд хямдхан, амттай талхыг гудамжны худалдаачид Италийн ядууст худалдаалдаг болжээ. 1889 онд хатан хаан Маргарита өөрийн нөхөр Умбэртогийн хамт Италид аялалаар явж байхдаа гудамжинд хүмүүс хавтгай том талх идэж байхыг харжээ. Хатан хаан тэрхүү талхыг амсаж үзэхийг хүсэж авчруулсан байна.
Харин хатан хаанд тэрхүү талх маш ихээр таалагдаж тэрээр ордны тогоочоороо хийлгүүлж иддэг болжээ. Хатан хааны тогооч Рафэлло түүнд зориулан пиццан дээрээ улаан лооль, италийн бяслаг, цэвэр басил зэргийг Италийн далбааны улаан, цагаан, ногоон 3 өнгийг бэлгэдэн тавьсан тусгай пиццаг хийж өгчээ. Энэ нь хатан хааны хамгийн дуртай пицца болсон төдийгүй “хатан хаан пиццанд дуртай” гэсэн үг гарсанаар пиццаг хатан дээдсээсээ харц ядуус хүртэл амтархан иддэг амттан болгожээ. Мөн тэрээр өөрийн нэртэй Маргарита Пицца хийлгүүлсэн ба энэ нь одоог хүртэл Италичуудын дуртай пицца төдийгүй дэлхий даяар түгсэн амттан.
Улмаар пицца Америк, Франц, Англи, Испани орнуудад тархсан боловч Дэлхийн 2-р дайны дараах хүртэл хүмүүс бас тийм ч их сайн мэддэггүй байжээ. Италийн газар нутгийг эзэлснээрээ маш олон Америк, Европын цэргүүд пиццаг анх удаа амталж үзсэн гэдэг. Тэд пиццаг анх идсэн даруйдаа л түүнд дурлаж амтанд нь орсон байна. Хэдийгээр Италийн цагаачид өмнө нь Америкийн дэлгүүрүүдэд хэд хэдэн удаа зарсан ч пиццаны амтыг бут рекламдаж, дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцсон хүмүүс бол яах аргагүй цэргүүд байсан хэмээн түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ.
Өнөөдөр хүмүүс “пиццаны баяр”-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон билээ. Жил бүрийн энэ өдрийг буюу хоёрдугаар сарын есөн бол Олон улсын Пиццаны Өдөр ба Гиннесийн номонд хамгийн том пицца нь диаметрээрээ 31 м урт, 2.5 см зузаантай Гаванны Флоридагаас шалгарчээ.
Америк, Канадын иргэд жилд дунджаар 1 хүн 10.5 кг пицца иддэг гэсэн тооцоо бий. Хиам, бяслаг нь пиццан дээр тавьдаг хамгийн шилдэг амтлагчид. Гэхдээ өнөө үед хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээнд тохируулан өөрийн хүссэн амтлагчаа пиццан дээр тавьж иддэг болсон гэдгийг уншигч та андахгүй.
Монголчууд та бид ч бас пиццанд дуртай
Анх Монголчууддаа энэхүү амтат хоолоор үйлчлэж эхэлсэн газар бол бидний сайн мэдэх “МИСТЕР ПИЦЦА”. Дэлхийн амтыг таны гарт уриатай эдний хамт олон энэхүү пиццаны баярыг хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ хуваалцаж байгаа билээ. Өнөөдөр та Mr Pizza-ны захиалгийн 7000-7000 дугаарт залгаж пицца захиалсанаар 10-15 хүртэлх хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой.