“Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэгт оролцогч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ

downloadМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангийн ялтан Л.Бямбасүрэнд уучлал үзүүлэх зарлигийг гаргажээ.

Л.Бямбасүрэн өнгөрөгч 2004 онд аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрсэн бөгөөд түүнд 18 жилийн ял оноогоод байсан юм. Түүний амьдралыг өнгөрсөн онд ETV телевизийн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэг олон нийтэд хүргэсэн билээ.
Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлд багтсанаар эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөгдөж байна.
10955640_792949977466503_5670337761330509744_n 10959620_792950037466497_1084876040905604238_n

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …