Сэлбийн гүүрт мөнгөн ус асгасан этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байна

yyyСэлбэ голын урсгалаас нэг метрийн зайтай газарт их хэмжээний мөнгөн ус асгажээ гэсэн мэдээллийг иргэд Цагдаагийн газарт хүргэсэн байна.

Мэдээллийн дагуу харьяа Цагдаагийн хэлтсийнхэн мөнгөн ус асгарсан газрыг хамгаалалтад авчээ. Тэрээр ойролцоогоор 0.5 мл хэмжээний мөнгөн ус нэг метр.кв орчим талбайд тархсан байсан гэнэ.
Одоогоор мөнгөн устай хөрсийг хуулж, Мэргэжлийн хяналтын газрын лабораторт шинжилгээнд өгч, гэм буруутай этгээдүүдийг шалгаж, тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж эхэлжээ.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …