Өвөрхангай аймгийн прокурорын газар нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ

122-300x187Өвөрхангай аймгийн прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын прокурорын газар, Хархорин дахь Шийдвэр гүйцэтгэх албатай нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулсан байна. Нэгдсэн зөвлөгөөнд Сум дундын ахлах прокурор,  ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах болон хяналтын прокурорууд, Хархорин дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, удирдлага, нийт албан хаагчид оролцсон бөгөөд  өнгөрсөн оны ажилд гарсан ахиц дэвшил, зохион байгуулсан ажил түүний үр дүн, алдаа дутагдлаа дүгнэн ярилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.

Зөвлөгөөний үеэр ялтны сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил түүний үр дүн цаашид анхаарах асуудал, ялтны хөдөлмөр эрхлэлт, гэм хорын төлбөр төлөх чиглэлээр хорих ангиас зохиосон ажил, ялтан албан, хаагчдаас гаргасан зөрчлийн шалтгаан нөхцөл, хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, дэглэм чангаруулахад анхаарах зарим асуудал, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд түүнд гарч буй хүндрал бэрхшээл анхаарах асуудал сэдвүүдээр прокурор, хариуцсан албан хаагчид мэдээлэл хийн, санал солилцсон ба цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хорих анги, Шүүхийг шийдвэр гүйцэтгэх албанд гарч буй алдаа зөрчлийг таслан зогсооход чиглэсэн үр дүнтэй ажил болсон байна.

Нэгдсэн зөвлөгөөнөөс цаашид анхаарах асуудлын талаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас зөвлөмж боловсруулан Хархорин дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тогтсон бөгөөд зөвлөгөөний үеэр нийт харуул хамгаалалтын ажилтнуудад “ялтны харуул хамгаалалт, ялтанд хяналт тавих журмын хэрэгжилт” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

63 363

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …