Манай улсын хоёр иргэн Истанбулд амиа алджээ

4c0dl1m4jbn5c2eeap09bet2drМанай улсын хоёр иргэн Туркийн Истанбул хотод аялалаар явж байгаад золгүйгээр амиа алдсан тухай мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан залуусын нэг нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин С байжээ. Харин нөгөө залуу нь манай улсын нөлөө бүхий бизнесмэний хүү байсан гэнэ. Тэднийг усанд осолдсон гэх мэдээлэл байгаа юм.

Бид энэ талаар ГХЯ-ны Консулын газраас тодруулахад “Анкара дахь манай улсын Элчин сайдын яамнаас энэ талаарх мэдээлэл өнөөдөр ирсэн. Манай улсын хоёр иргэн усанд осолдож амиа алдсан юм билээ. Тэднийг ямар шалтгаанаар амиа алдсан гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа. Энэ хэрэг дээр тус улсад суугаа манай улсын ЭСЯ яамныхан ажиллаж байгаа” гэлээ.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр өглөө Истанбул руу ниссэн байна.

Ц.Сонор

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …