Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан өнөөдөр ажлаа хүлээж авлаа

11-300x200Монгол Улсын Их Хуралтай зөвшилцсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Ерөнхий Прокурорыг томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд уншин сонсгож, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхий Прокурорын тамгыг гардуулан өгч, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.  Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу  “Прокурорын тангараг“ өргөж, батламжид гарын үсэг зурлаа.

Энэхүү ажиллагаанд нийслэлийн дүүргүүдийн прокурорын газрын прокурорууд оролцлоо.

4 3 22

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …