Нүдний дусаалгыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Энгийн юм шиг хэрнээ бидний буруу хийж заншсан нэг үйлдэл бол яах аргагүй нүдний дусаалга дусаах. Нүдний төрөл бүрийн өвчний үед хэрэглэнэ. Мөн сүүлийн жилүүдэд Монголчууд компьютерийн дэлгэцтэй удаан хугацаагаар харьцах, цаас ширтэх зэрэг суугаа ажилтай холбоотойгоор нүд хуурайших, загатнах, үрэвсэх, улайх зэрэг шинж тэмдэг ихээр илэрдэг болсоны улмаас хиймэл нулимс, нүдний төрөл бүрийн дусаалгыг тогтмол хэрэглэх болсон.

нүдд

Харин дусаалгаа зөв дусааж, хэрэглэж чаддаг уу гэвэл үгүй юм байна. Иймд та бүхэнд нүдний дусаалгаа хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн эмнэлэгийн зөвлөмжийг хүргэж байна. Нүдний дусаалгыг хэрэглэхдээ:

1.Гараа бүлээн савантай усаар угаана.

2.Дусаалганы бүрэн бүтэн байдал, хугацааг шалгана.

3.Дусаалганы таглааг авна. Ингэхдээ амсар хэсэгт гараар хүрч болохгүй.

4.Толгойгоо бага зэрэг гэдийлгэж, 1 гараараа нүднийхээ доод зовхийг доошлуулна.

5.Нөгөө гараар дусаалгаа барьж, нүдэнд хүргэхгүйгээр аль болох ойртуулна.

6.Зовхийг доошлуулсан гараар толгойг тулна.

7.Нүдээ нээлттэйгээр доод зовхиндоо 1 удаа дусаана. Дусаамагц доод зовхиноос хуруугаа авна.

8.Нүдээ 2-3 минут аниастай байлган толгойгоо шал руу харж буй мэт доошлуулна. Нүдээ нухаж, мөн анивчиж болохгүй.

9.Нулимсны суваг дээр зөөлөн дарна.

10.Илүүдэл шингэнийг цэвэрлэж, гараа угаана.

Энэхүү дарааллаар хэд хэдэн удаа хийсний эцэст хэвшиж, амархан болно.

emch.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …