Өнөөдөр болох үйл явдал

download (4)11:00 цагт “Монголньюс” Мэдээллийн төвд орчуулагч Д.Болдбаатар, Гэгээ продакшны захирал нар “Чонон сүлд” киног албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа талаараа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.


14:00 цагт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьж авсан эх баригч эмч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно. Утас: 88027947


15:00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд “Монгол Улс хуулийн этгээдийн бүртгэлийн журмаа хэрхэн шинэчлэх вэ?” хэлэлцүүлэгтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно.


17:00 цагт “Миний ном” клубээс зохион байгуулдаг “Зочинтой уулзах цаг” хэмээх хөтөлбөрийн ээлжит уулзалтад  ШУТИС-ийн багш, Дэлхийн энхийн их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал мөн олон мянган залуусыг мод тарих ариун үйлсэд нэгтгэж яваа “My Club” клубын үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сэрдарам оролцоно. Уулзалт СУИС-ийн замын эсрэг талд “Peace building” байранд  болно.


17:30 цагт Нацагдоржийн номын санд байрлах Америк судлалын төвд Дэлхийн Банкны суурин төлөөлөгчөөр Монголд ажиллаж, 14 жил Монголд амьдарсан доктор, профессор Саха Менатаны бүтээсэн “Portraits of Change” буюу “Өөрчлөлтийн хөргүүд” ном, баримтат киноны талаар танилцуулах арга хэмжээ болно.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …