Galaxy S6, S6 Edge-ийг танилцуулжээ

882356954f483c7e327351“Samsung” компани өчигдөр шинэ загварын ухаалаг утас болох S6, S6 Edge-ийг танилцууллаа. “Galaxy” цувралын хамгийн сүүлчийн загвар S6 Edge нь хажуу тал руугаа үргэлжилсэн налуу дэлгэцтэй гэдгээрээ онцлог аж.Энэхүү налуу дэлгэцийн давуу тал нь хэрэглэгчийн сонгосон мэдээллийг харуулж байх урсгал мэдээлэлд зориулагдсан юм байна. “Samsung” шинэ загвар гаргаж ирэхийн тулд хуванцараар бус металлаар хүрээ оруулж, арын хэсгийг нь шилээр хийжээ. Энэ нь утасны дэлгэцийг доош нь харуулж тавьсан үед дуудлага ирэхэд гэрэлтэжхарагддаг учир хэн залгаж байгааг мэдэх боломжтой ба хүмүүсийн дугаарыг хадгалахдаа өнгөөр ялгаж, тухайн өнгөөр нь хэн залгаж байгаа нь мэдэгдэх аж.

Мөн утасны баттерейг арын хэсгээр салгаж авч болохгүй, микро SD карт хийх оролтгүй, уснаас хамгаалах технологигүй гэнэ. Харин S6-гийн нүүрний камер нь өмнөх загвараасаа 5 МП болж сайжирсан бол арын камер нь 16 МП хэвээрээ байгаа аж. Түүнчлэн “home” товчин дээр хоёр товшиход камер ажилладаг болгон хялбаршуулжээ. Galaxy S6, S6 Edge нь хоёулаа утасгүйгээр цэнэглэх боломжтой ба маш хурдан буюу хагас цагийн дотор 50 хувь цэнэг авахаар болсон байна. Эдгээр утсыг ирэх сарын 10-ны өдрөөс нийт 20 оронд зэрэг борлуулалтанд гаргахаар төлөвлөжээ.

Г.Уянга

www.bataar.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …