Б.Пүрэвсүрэн: Ёс суртахуунаараа манлайлах нь эмэгтэй хүний “гоёл”

1072562_485644911524366_1293551645_o“Бүтээлчээр манлайлна” уриатай “Бриллант” клуб маань саяхан нэг нас хүрсэн билээ. “Бриллиант” клуб өнгөрөгч нэг жилийн хугацаанд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ гадаад дотоодод 30 гаруй арга хэмжээг санаачлан зохион байгуулжээ.

Тэгвэл энэ сарын 20-ны өдөр “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганыг Монголд анх одоо “Бриллиант” клуб зохион байгуулах гэж байна. Чуулганы талаар “Бриллиант” клубийн Улс төрийн салбар хариуцсан дэд тэргүүн Болоожийн  Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

  • Бриллиант” клуб үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийн ардаа орхижээ. Клубийнхээ талаар уншигчдад маань танилцуулна уу?

– Монголын эмэгтэйчүүд авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ бүхий л салбарт тодорхой хэмжээгээр манлайлж байна. Мөн хүн бүхэн ямарваа нэгэн юманд шүүмжлэлтэй ханддаг хандлага их болжээ. Улс төрөөс эхлээд бусдыг, гэр бүлээсээ эхлээд Монголын нийгэм, дэлхийг ч хүн тодорхой хэмжээнд шүүмжилж чадна. Гэхдээ аливааг зөвхөн шүүмжлэх нь нийгмийн зөв оролцоо, үлгэр дууриалал биш юм гэдгийг бид олж харсан. Харин бид шүүмжлэхийн оронд бусдыгаа манлайлж, бусдадаа чадаж байгаагаа харуулж, үлгэрлэх нь зөв шийдэл юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн манлайллыг бүтээлч хэлбэр рүү шилжүүлэх зорилгоор клубээ байгуулсан.

 “Бриллиант” клубийн эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл юу вэ?

– Бидний зорилго бол “Бүтээлчээр манлайлах”. Бүх эмэгтэйчүүд аливаа асуудлыг шүүмжлэн, мөн идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойгоо хүргэж байхыг тодорхой хэмжээнд хүсч байдаг. Тэгвэл бид тэдгээр эмэгтэйчүүдэд гүүр нь болж, хамтарч ажиллах нь манай клубийн үйл ажиллагааны чиглэл юм. Мөн Монголын бүх эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллаж үйл ажиллагааныхаа цар хүрээг эерэг нөлөөллөөр тэдэнд хүргэхийг зорьдог.

“ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулган нь Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буйгаараа ихээхэн онцлог байна. Мөн 10 000 эмэгтэйг энэ чуулган дор “Бриллиант” клуб ёс суртахуунаар нэгтгэнэ гэж ойлгож болох уу?

Тэгж ойлгож болно. Бидний энэ жилийн нэгэн томоохон ажил бол “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” уриан дор монгол улсын өнцөг булан бүрт нэг өдөр, нэгэн цаг дор 10 000 эмэгтэйг цуглуулан үндэсний хэмжээний чуулган хийх гэж байна. Чуулган маань 3 дугаар сарын 20-нд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхлэх бол 4 дүгээр сарын 20-ний өдөр “1000 ОЮУТАН ОХИДЫН ЧУУЛГАН”, мөн 5 дугаар сарын 20-ний өдөр “1000 ЗАЛУУ ЭЭЖИЙН ЧУУЛГАН” гэсэн гурван насны ангиллаар явагдана. Мөн Монгол улсын 21 аймагт манай салбар “Бриллиант” клубууд яг уг өдрүүдэд нэгэн цаг дор 100, 100 охид бүсгүйчүүдийг цуглуулан чуулах юм.

Чуулганаа яагаад “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” гэж нэрлэсэн бэ?

– Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд өөрийн ажиллаж буй салбар бүртээ гоо сайхан, авьяас чадвараараа хангалттай манлайлж чадаж байгаа. Харин ёс зүйгээр манлайлах тал дээр жаахан асуудалтай байгаа юм шиг санагддаг. Эмэгтэйчүүдийг чадварлаг, хариуцлагатай, оролцоотой бай гэж уриалахаас илүүтэйгээр нийгэмд болон хувь хүнд маш их үр өгөөж өгөх сэдэв, сэдэл болох болов уу гэсэн үүднээс энэ удаагийн чуулганаа “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” хэмээн нэрлэсэн.

3 дугаар сарын 20-нд болох “1000 ОХИДЫН ЧУУЛГАН” нь оюутан охидын болон залуу ээжийн чуулганаас юугаараа ялгарах вэ?

Цэцэг үндэснээсээ үр шимийг хүртэж урган дэлгэрдэг шиг сайн иргэн сайхан эмэгтэй байх эхлэлийг  хүн өсвөр насандаа буюу ЕБС-ийн сургуульд байхдаа олж авдаг. Тиймээс энэ насны охид бага балчир байхдаа л өөртөө зөв ёс зүйг суулгаж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх ёстой юм.

“1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-д хэдээс хэдэн насны охид хамрагдах боломжтой вэ?

– ЕБС-ийн ахлах ангийн буюу 10-12 дугаар ангийн охид оролцох боломжтой. Мөн Нийслэлийн ЕБС-ийн сургуулиудад урилга хүргүүлэн бүх сургуулиудаас төлөөлөл оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Чуулганд оролцохыг хүссэн охид, бүсгүйчүүдэд мэдээлэл өгнө үү?

– Манай “Бриллиант” клубийн https://www.facebook.com/pages/Brilliant-womens-club/1411578469110804 хуудаснаас мэдээлэл аваарай. Мөн 88841388 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 Д.Сугармаа

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …