Өнөөдөр болох үйл явдал

download (4)09.00 цагт БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаан болно.

09.00 цагт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд “Эрдэм шинжилгээний бага хурал”-тай. Хурлын үеэр БНСУ-ын гэрэл зурагчин Ли Бонжуны Монгол, Солонгосын харилцааны түүхийг өгүүлсэн “Хөх тэнгэр хээр талын золгоо” гэрэл зургийн үзэсгэлэнгээ танилцуулна.

09.30 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

10.00 цагт Төрийн Ордны Соёмбо танхимд  УИХ-ын дэд дарга М.Энхболд Харвардын Их сургуулийн оюутнуудыг хүлээж авч уулзана. Төрийн Ордны Соёмбо танхимд

11.30 цагт Төрийн Ордны Соёмбо танхимд  УИХ-ын дэд дарга М.Энхболд Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийг хүлээж авна.

11.00 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд “Дэлхийн усны өдөр”-тэй холбогдуулан Монголын Байгаль Орчны Иргэний зөвлөл ТББ-аас “Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд усны талаархи холбогдох мэдээллүүдийг өгөх хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт “Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас зохион байгуулж буй бүх гишүүддээ үнэмлэх, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа “Саруул” төвд болно.

12.00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Дархад судлалын дээдэс хайрхад академи ТББ”, “Тэнгэр шүтээн, ногоон дэлхий ТББ” зэргээс бөө мөргөлийн ёс, төр шашны заагийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …