Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхи болон анагаахын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор АШУҮИС, ЭМЯ хамтран Солонгосын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Сөүлийн Их сургуультай хамтран 600 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах семинарын нээлт Континентал зочид буудалд болно. Утас: 99270313


09:00 цагт  Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэлнэ. Форумыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлнэ.


10:00 цагт ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөгчдийн МУ-д хийх ажлын айлчлал 2015 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний хооронд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан МҮХАҮТ Уралын ХАҮТ-тай хамтран 2 талын бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалт  МҮХАҮТ-ын Хурлын танхим /507 тоот/-д болно. ОХУ-ын талаас Свердловск мужийн цөөн тооны томоохон үйлдвэрлэгчид хүрэлцэн ирнэ. Утас: 70109090, 99020785


10:00 цагт Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа ХАХНХЯ-ны байранд болно.


10:00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргана. Утас: 91021020, 95521020


11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан өөрийн туурвисан үлгэрийн зургаан номныхоо талаар мэдээлэл хийнэ.Хэвлэлийн бага хуралд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, СГЗ До. Цэнджав, яруу найрагч Б.Галсансүх нар оролцоно.


11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс АПУ компаний борлуулагч амиа алдсан хэргийн гэрчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.


12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын УЗХ-ны гишүүн залуучууд АН-ын доторхи хагаралтай байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.


12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох “Сайдын 30 минут” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцоно.


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд ДМ нэгдэл, Гал үндэстэн холбоо, Хамаг монгол төсөл хамтран ёс зүйтэй уулзалт, ард түмний халз мэтгэлцээн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай, Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журмын төсөл, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажлуулахад баримтлах нийтлэг журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


14:00 цагт Эрчим хүчний яамны байранд  Эрчим хүчний салбарын гурван талт Хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Гэрээнд ЭХЯ, Эрчим хүчний үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99773800 88008516

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …