Нийслэлийн прокурор Б.Бат-Орших ажлаа хүлээлгэн өглөө. Ингэснээр Нийслэлийн прокурорын газрын даргын суудал эзэнгүй болж байна. Түүний оронд хэн томилогдох нь одоо ч тодорхойгүй байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2005 оны А/20 тоот тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/21 тоот тушаалаар Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн шинжилгээ судалгаа хяналт шалгалтын / мониторингийн / хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан.
Дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах Мониторингийн хэлтсийн даргын албан тушаалд Нийслэлийн прокурор Б.Бат-Орших тэргүүлсэн байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж, Б.Бат-Оршихийг Улсын Ерөнхий прокуроын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон байна.
эх сурвалж: zaluu.com