Ц.Улаанхүү начны хорих ялыг хэвээр үлдээжээ

74cd9ec67d46f9c3big Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээжээ.

Тэрээр 43 капсул буюу 0.523 кг героныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар  борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 192.3-1-ээр буруутгасан юм. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны наймдугаар сарын 25-ны өдөр болж байсан.

Ц.Улаанхүү начин нь өдгөө 56 настай бөгөөд 1983 онд Улсын начин хэмээх эрхэм цолыг хүртэж байжээ.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, …