Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Жасрай сан, НАМЗХ, МУИС-иас Эдийн засгийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулж буй “Тогтвортой эдийн засаг:бодлого, шийдэл” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн дугуй танхимд болно.


10.00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар “Дэд бүтцийн салбарын барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангуулах сарын аян, хяналт шалгалтын дүн”-г нээлттэй хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын Хурлын танхимд болно. Утас 91989890


10:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг нь урамшуулах зорилгоор “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч” шилдэг байгууллагуудыг шалгаруулах, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хүндэтгэлийн өргөөнд болно. Утас: 99070054


11:00 цагт Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн  “Буянт Ухаа” спортын ордонд болно.  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар. Утас: 99178373, 99991710, 91695561, 99285651.


11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс татвар төлөгчдийн өдөрт зориулан мэдээлэл хийнэ.


14:30 цагт МУИС, ГОУХАН-ийн (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран “Чанартай өсөлт” сэдэвт 6 дахь цуврал хэлэлцүүлгийг ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага” дэд сэдвийн хүрээнд МУИС-ийн Хичээлийн V байранд VI давхар, лекцийн танхимд  зохион байгуулах гэж байна. Утас.  91029777,  75754400-1135, 89859594

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …