Өнөөдөр болох үйл явдал

download (4)“Монголын Цахим сэтгүүл зүйн анхдугаар форум” тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд болох гэж байна. Цахим сэтгүүлзүйн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлэх хүсэлтэй хэн бүхэнд тус форумын үйл ажиллагаа нээлттэй бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс өнөөдөр МОСАХ-ны ажлын албаны 315090, 88087155, 99222222 тоот утсанд хандаж овог, нэр, регистрийн дугаараа бүртгүүлэн, өөрийн биеэр очиж мандатаа хүлээн авч оролцох боломжтой юм.


Тавдугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагаас Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад сэтгүүлчдэд зориулан баярын концертийг МҮЭСТО-нд зохион байгуулж ахмадуудаа үнэ төлбөргүйгээр үзүүлж, гарын бэлэг гардуулах боллоо. Хэрвээ та сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа бол энэхүү тоглолтын урилгыг МОСАХ-ны 315090 тоот утсаар холбогдон авч болно.


09:00 цагт НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.


09:00 цагт хоёр жил тутамд нэг удаа болдог Эрүүл мэндийн салбарын Үйлчилгээний ажилтны Улсын 3-р зөвлөлгөөн МҮЭСТО-д эхэлнэ.


10:30 цагт Ерөнхий боловсролын сургуульд суралцлагч хараагүй хүүхдүүдэд зориулан Азийн Хөгжлийн Банкны ажилчдын хандив болон Канад Сангийн дэмжлэгтэй брайль хэвлэлийн төвийн хүчин чадлыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж төслийн хүрээнд 13995$-ийн өртөг бүхий брайль, крилл, зурган мэдээллийг гурвалсан форматаар гаргадаг хэвлэгч машиныг хүлээж авах ёслолын үйл ажиллагаа Хан-Уул дүүрэг дэх Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн “В” корпуст болно. Утас: 70044179, 91110569, 88007402


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг “хар жагсаалт”-ад оруулах тухай Монголын Оюутны Холбооноос мэдээлэл хийнэ.


11:40 цагт Гандантэгчэнлин хийдэд билгийн тооллын шинийн 12-ны “Майдар эргэх ёслол болно. Утас: 98482202, 360072


12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Зорчигч тээврийн нэгтгэл компаниас халагдсан ажилтнууд өлсгөлөн зарлахаар болсон талаар болон удирдлагуудынхаа хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Нийслэлийн цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулагдах “Хүний эрх-Хүүхдийн эрхээс” сэдэвт илтгэлийн уралдаан Багш хөгжлийн ордны 202 тоотод болох болно.


14:00 цагт Уран зургийн галерейд  Польш улсын Вроцлав хотын Дүрслэх урлагийн академийн багш, оюутнуудын уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99863501 88767159


14:00 цагт “Нийгмийн даатгалын үндэсний тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлсэний 20 жилийн ой”-д зориулсан баярын хурал, зөвлөлдөх уулзалт, хүндэтгэлийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болно. Хуралд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, НДҮЗ-ийн дарга С.Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Д.Ганбаатар, НДЕГ-ын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасан болон хамтран ажиллагч түншүүд, албаны бусад төлөөлөгчид, Нийгмийн даатгалын салбарын үе үеийн төлөөлөл оролцоно. Утас: 99070054


15:00 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд “Цемент сав баглаа боодлын өнөөгийн байдал болон цаашдын зорилт” уулзалт-хэлэлцүүлэг болно. Энэ уулзалтанд Цемент үйлдвэрлэгчид, Барилгын хөгжлийн төв, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо болон Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд оролцож цементийн стандарт, сав баглаа бодлын стандартын талаар танилцууллага хийж хэлэлцүүлэг хийнэ. Утас 99006864


18:00 цагт Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс МУ-ын Хууль Зүйн Яамны санаачлага, дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, урлагийн хувь хүний болон нийгмийн хөгжилд үзүүлэх хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор залуу уран бүтээлчдийн хамтарсан “ҮЛ ҮЙЛД!” медиа үзэсгэлэнгийн нээлт “Улаан гэр” галерейд болно. Утас: 319015, 319017


21:00 цагт БГД-ийн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажилтай танилцах арга хэмжээ болно. Баянгол дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн гэр хорооллын гэрэлтүүлэгтэй танилцах үйл ажиллагаанд үйлчлэх автобус БГД-ийн Засаг даргын Тамгын газраас явна. Утас: 94949238

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …