Өнөөдөр болох үйл явдал

download (4)08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.


09:00 цагт Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдон манай улсын Засгийн газар уг эвслийн Сайд нарын “Онлайн эрх чөлөө” V бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.


11:00 цагт АСЕМ-ийн орнуудын уулзалтын хүрээнд Хот чимэглэлийн уран баримлыг нийслэлийн гудамж талбайд урлан байршуулах, тохижилт, цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх талаар мэдээлэл өгөх хурал Хангарди ордоны 6 давхарын хурлын зааланд  болно. Утас: 96586689


12:00 цагтЗууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өөрийнх нь холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл өгнө. Хуралд тус хоршооны хохирогчид оролцоно.


12:00 цагт Монголын улс төрийн шинэ хүчин Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН нам/ Шүрэн төв /Элчингүүдийн гудамж, Солонгосын элчингийн баруун хойно, Чехийн элчингийн хойно/-д анхны мэдээллээ хийнэ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …