Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв Монгол шуудан ТӨХК-тай хамтран гэрийн хаягаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэдэг гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа биз ээ. Шуудан хүргэгчид ажлын цагаар торгуулийн мэдэгдэх хуудас хүргэж өгдөг болохоор тус хуудсаа хүлээж авч чаддагүй асуудал тулгардаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс олон олон арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Орон гэр нь эзгүй байгаа үед шуудан хүргэгч гар утсны дугаараар холбогдож тус хуудсыг өгдөг. Утас нь холбогдохгүй, дугаараа зарсан, орон байраа түрээсэлсэн, хөдөө орон нутагт ажиллахаар явсан гэх мэтчилэн асуудлаас болж торгуулийн мэдэгдэх хуудас хугацаандаа очдоггүй хүндрэл тулгарч байна.
Тэгвэл холбогдох материалаа бүрдүүлэн жолооч та ажлынхаа хаягаар торгуулийн мэдэгдэх хуудсаа авч болох юм.
1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуулбар өөрийн нэр дээр байх /банкны зээлээр авсан, түрээсийн гэрээ байгуулж авсан автомашин хамаарахгүй/
2. Тээврийн хэрэгслээ урд, хойд талаас дарсан фото зураг
з. Иргэний үнэмлэх /хуулбар/
4. Тухайн байгууллагат ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт
5. Ажлын үнэмлэх /хуулбар/
6. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ-д гэсэн хүсэлт. дээрх материалаа бүрдүүлэн ZHUTUV@YAHOO.COM гэсэн цахим хаягаар, эсвэл өөрийн биеэр ЗХУТөвд авчирч өгч болно.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв