Мянганы замаар Нийслэлээс баруун зүг аялахад 130 км яваад Төв аймгийн Лүн сумын төвийг дайрна. Лүнгээс цааш Хархорин чиглэлийн замаас салж Хангайн давааг давж 61 км яваад Булган аймгийн Баяннуур сумын төв, цааш 30 км явж, мөн аймгийн Дашинчлэн сумын төвөөр дайрч, цааш Харбухын голын төмөр бетон гүүрээр гарна. Эндээс Булган аймгийн төв орох зам салаална ( 4 жилийн өмнөх мэдээлэл тул замын байдал сайжирсан гэдгийг анхаараарай. Шинэ замын мэдээлэлтэй энд дарж танилцаарай)
Бүрэгхангай сумын төвөөр дайрч, Булган ороход шороон замтай, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг, Архангай аймгийн Өгийнуур сумын нутгаар асфальтан замаар явж, Орхон голын хөндий хүрнэ. Энэ хооронд сумын төв суурин газар байхгүй. Орхоны хөндий хүрээд Улаанбаатараас 238 км-т хар зам тасарна, Баруун зүгт цааш мянганы зам тавигдаагүй болно. Энэ хүртэл ойролцоогоор 4 цаг давхина. Лүн, Баяннуур, Дашинчилэн сумын төвүүдэд шатахуун түгээх станц (ШТС) бий. Хар замын төгсгөл хүрэлгүй 235-р километр орчмоос урагш эргэж, уул даван 18 км орчим яваад Өгий нуурын зүүн хойд ба зүүн эргийн дагуу жуулчны олон баазууд бий.