Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт “Нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудлууд, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Туушин зочид буудлын 5 давхарт болно. Эрдэм шинжилгээний хуралд Монгол болон Япон, ОХУ, Солонгос улсын эрдэмтэд оролцох бөгөөд нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, санхүү, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн салбарын салбарын тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Утас: 88086225


10:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээний нээлт, тэргүүний ажилчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа ИНЕГ-ын байранд болно. Утас: 91615500


10:30 цагт Зуслангийн бүсийн цэвэрлэгээний нээлт Зунжин худалдааны төвд болно. Монголын оюутны холбооны 5000 оюутан оролцоно. Утас: 96586689


11:00 цагт “Русская гимназия” сургуулийн хүүхдүүд сургууль дээрээ /Модны 2-т/ “Золушка” хүүхдийнхээ хөгжилтэй, сургамжтай жүжиг тоглоно. Утас: 99119840


11:30 цагт “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно. Уг арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, нийслэлийн удирдлагууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, байгууллагын алба хаагчид, Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад жагссан бие бүрэлдэхүүн оролцоно. Утас: 99666553


12:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний нээлт Этүгэн Дээд сургуулийн спорт зааланд болно. Утас: 99020785


12:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний Цом-2015” тэмцээний аваргын төлөөх тоглолтын хаалтын ажиллагаа МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.Утас: 89132424


15:00 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал  Соёлын төв өргөөнд болно. Хуралд гадаад дотоодын зочид төлөөлөгчид, ахмад буурлууд, алдартангууд оролцоно. Утас: 91615500

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …