Өнөөдөр болох зарим үйл явдлууд

download (4)08:30 цагт АСЕМ-ийн XI удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад манай улсад дэмжлэг үзүүлэх талаар Монгол Улсын ГХЯ болон Ази-Европын сангийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа ГХЯ-нд болно. Утас: 88080619


09:00 цагт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандартчилал, хэмжил зүйн газрын санаачлагаар “Гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудалд стандарчиллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОНХАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөгчид оролцоно. Утас: 99159809


09:30 цагт Хууль Зүйн Үндэсний хүрээлэнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран  “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” сэдвээр хууль сахиулах байгууллагын алба хаагчид, шүүгч, прокурор, тахар, өмгөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтнуудад зориулсан үндэсний сургагч- багш бэлтгэх сургалтыг зохион явуулна.


10:00 цагт Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах НЕТГ, Нийслэлийн газрын албаны мэргэжилтнүүд болон Авто худалдааны цогцолборын удирдлагууд  Улаанбаатар банкны урдаас явна. Утас: 99702481


10:00 цагт МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хөдөлгөөн -Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгуулна.


10:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ –ын Суурин төлөөлөгчийн газартай хамтран Монгол улсын Шадар сайдын дэмжлэгтэйгээр Стандартчилал, хэмжил зүйн газраас зохион байгуулж буй “Гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх асуудалд стандартчиллын үүрэг” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99006864, 99244768


11:00 цагт Шонхор тоодог хамгаалах сангаас “Эдлэг шонхор шувууг Гадаад хэргийн яам, улстөрчдөөс хол байлгая” сэдвээр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд  Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тухай мэдээллийг Ногоон алт төслийн мэргэжилтэн Д.Булгамаа, малчин н.Оюун, С.Жамбалдорж зэрэг холбогдох мэргэжилтэнгүүд танилцуулна.


11:00 цагт ХХААЯ НМХГ-тай хамтран зохион байгуулж буй “Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөгийн нээлтийн ажиллагаа Эрх чөлөөний талбайд болно. Утас 99072224


11:00 цагт “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийн талаар Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн “Монгол Ньюс” Мэдээллийн төвд Xэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 328977, 312785, 99178373, 99285651


11:30 цагт ЗТЯ-ны Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчилж байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.


11:30 цагт Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан Түлэнхийн төвд хүмүүнлэгийн үйлс, 1080 хүний хүндэтгэлийн жагсаал хийх, Хүүхдийн баярыг Гандан хийдэд тэмдэглэн өнгөрүүлэх, Бурхан багшийн дүйчэн өдрийн ёслолын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно: Утас: 91119130, 88072206


12:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор нийслэлийн зарим хорооны иргэд хөрөнгийн чадамжгүй компанид газрыг өгөхийг эсэргүүцэн хотын даргад мэдэгдэл хүргүүлэх талаар иргэд болон “Ард иргэдийн төлөөлөл” ТББ-аас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсад өвөрмонгол иргэдийн эрхийг зөрчиж байгаа талаар иргэний хөдөлгөөний байгууллагууд мэдээлэл хийнэ.


12:30 цагт “Иргэдийн Шударга Шүүх” ТББ, “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс хууль хяналтын байгууллага хүний эрхэнд хэрхэн халдаж байгаа болон шүүхийн шударга бус шийдвэр бусдыг хэрхэн чирэгдүүлж буй талаар хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээлийн төвд болно.


12:30 цагт “Хуйвалдааны Засгийн газрын тэргүүнийг хуулийн дагуу цээрлүүлье” сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13:00 цагт Уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадны иргэдийг барьцаалж амь насанд нь халдсан талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт Засгийн газрын XI байрны (Тэнгис кино театрын зүүн талын) дугуй зааланд “Нутгийн өөрийн удирдлага – Ардчилал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 99251053, 88098308, 99049011


15:00 цагт БЗД-ийн 177-р цэцэрлэг дээр Сөүл дэх Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Улаанбаатар Ротари Клубын хэрэгжүүлсэн “Эрүүл инээмсэглэл” төслийн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдана.


15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн түүхийн танхимд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Мурат Карагез нар соёлын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 91913865


16:00 цагт Говь-Алтайн оюутан, залуучуудын “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” Гадаад Хэргийн яамннны танхимд болно. Утас: 99874870, 95050300


17:30 цагт эх орноо төлөөлөн “Азийн тусгай олимпод” амжилттай оролцон хүрэл медал хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  Чингис хаан ОУ- ын нисэх буудалд бууна. Утас: 88118549

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …