Арабын нэгдсэн Эмират улс, Австрали улсууд манай улсад Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ

b5be442bbd7ec2d0f65ecc81f1954b2bМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд холбогдох компаниуд гарын үсэг зурсан. Энэ үйл явдал манай улсын гадаад нэр хүндэд эергээр нөлөөлж, зарим улс орон Элчин сайдын яамаа харилцан байгуулах санал тавьж эхэллээ.

Тус төлөвлөгөөг үзэглэсний маргааш буюу энэ сарын 19-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзсан. Энэ үеэр ноён Мухаммед Бин Рашид Аль Мактум Элчин сайдын яамаа Монгол Улсад байгуулах саналаа илэрхийлж, энэ асуудлаар хоёр тал ойрын үед шийдвэр гаргахаар тохиролцсон юм.

Мөн Австрали улсын Засгийн газар манай улсыг хамаарч байсан Консулын газраа Улаанбаатар хотод Элчин сайдын яам болгон өргөтгөхөөр шийдвэрлэснийг Бүгд Наймардах Солонгос улс дахь Австралийн Онц  бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Виллиам Патерсон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ирүүлсэн захидалдаа дурджээ.

Тэрээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсанд талархал илэрхийлээд энэ үйл явдал нь хоёр талын итгэлцэл, Монгол Улсын хөгжлийн төлөөх бүтээлч харилцааны үндэс суурийг дахин тавьж буй хэрэг юм гэж онцолжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …