Өнөөдөр болох үйл явдлууд /VI.10/

images09:00 цагт “Бага боловсрол нөхөн олгоход орон нутгийн удирдлагын үүрэг оролцоо” сэдэвт семинар  Багшийн хөгжлийн ордны 2 давхрын хурлын танхимд болно. Утас: 88027357

09:30 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт “Мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжил” сэдвийн дор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан семинар болно. Утас: 99107647

10:00 цагт Хорих ангиас суллагдсан болон тэнсэн харгалзах ял авсан 400 гаруй иргэнийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, мэргэжил олгох чиглэлээр томоохон арга хэмжээний хүрээнд СХД-ийн удирдлагууд тэдгээр иргэдтэй хийх уулзалт “Соёмбо” кино театрт болно. Утас: 88734504

10:00 цагт “Ганзам” 20-р сургууль дээр Ерөнхий боловсролын 5 сургуулийн хамтарсан бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд УИХ-ын зарим гишүүд, холбогдох албаныхан ирнэ. Утас: 89891524

10:00 цагт Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төв /Хан-Уул дүүрэгт ТВ-5 телевизийн яг хажууд/-ийн байранд “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөг болно.  Утас: 91915340

10:30 цагт Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийг Монгол Улсад хэдэн төгрөгөөр нийлүүлэхээр болсноо АНУ-ын “Gilead Sciences” компанийн удирдлагууд албан ёсоор зарлан баталгаажуулна. Арга хэмжээ ЭМСЯ-ны хурлын А зааланд болно. Утас: 99991633

11:00 цагт МҮХАҮТанхим, Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мөн орон нутгийн 9-н салбар танхимыг төлөөлөгчөөр сонгох зорилгоор Танхимын 404 тоотод хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах арга хэмжээ болно. Утас: 70109090

11:30 цагт “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн манлайлагч залуучуудын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн хурал “Монгол Ньюс” мэдээллийн төвд  болно.

12:00 цагт Гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Нарантуул” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Хаан банк дахь “Улаан гэр” галлерейд болно. Утас: 88708969

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Английн Үндэсний Балетын гоцлооч Лорета Самерскэйлс, ДБЭЧ-ын гоцлооч О.Ганцоож нар “Жизель” балетад хамтран тоглохоор болсон талаар сонирхолтой мэдээлэл өгнө.

12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Гамшгийн эсрэг төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Чингис хааны Dynastic Orden-ы түүхээр хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхэд бохир улстөрчид дахин халдаж, Буддын шашны мухар сүсгээр хүн төрөлхтөнд хортой мэдээлэл түгээж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд болно. Утас: 300995

16:00 цагт “Зангараг” Монголын уран сайхны шинэ киноны нээлт “Тэнгис” кино театрт болно.  Утас: 99415070

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …