Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.
Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 26.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.03 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0.5 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үеэс -5.3, өнгөрсөн оны мөн үеэс -9.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ | 16.8% | 26.7% | 10.0% |
Өмнөх сартай харьцуулахад | 0.2% | -0.4% | -0.6 % |
Оны эхэнтэй харьцуулахад | -1.8% | -0.03% | -5.3% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -5.4% | 0.5% | -9.8% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
Б.Солонго