Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт Азийн сан Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийгн хүрээнд нисгэгчгүй агаарын төхөөрөмжөөр авсан өндөр нарийвчлалтай гэр хорооллын газрын зургийг Азийн сангаас Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өгөх арга хэмжээ Мэдээллийн технологийн паркийн 302 тоотод болно. Утас: 99666553


09:00 цагт Монгол улсад Монголын Анагаах Ухааны академи үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ёслолын арга хэмжээ Тусгаар тогтнолын ордны 3 давхрын хурлын танхимд болно. Утас: 99817218. 99045949


09:35 цагт Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс урт бүрэлдэхүүнтэй 80 ачааны вагонд 6800 тонн ачаатай транзит галт тэргээр Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл аялуулж буй Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо үүссэний 60 жилийн ойн “Нэрэмжит галт тэрэг” -ийг угтан авах ёслолын ажиллагаа, баярын цуглаан Улаанбаатар вокзал дээр болно. Утас: 99159481, 86112991


10:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Оюутолгой, Зонхуан Юу Тиан компанид хийсэн хяналт шалгалтын дүн, Өргөх механизмын аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүн, Амгалан дулааны станцад хийсэн хяналт шалгалтын дүн, Хөшгийн хөндийн ОУНБ-д хийсэн хяналт шалгалтын дүн, Эрүүл хөрс Эрүүл хүнс сарын аяны нэгдсэн дүнг тус тус нээлттэй хэлэлцэнэ. Утас 91989890


10:00 цагт Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, ШУТИС хамтран нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар эрдэмтэн профессоруудын хийсэн судалгааны ажлын тайланг Хангарди ордны 14 давхарт танилцуулна. Утас: 99017470


11:00 цагт “Алтай” хотхоны урд Соёл төв дээр “Соёл веллнэсс” центрээс хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99415070


11:00 цагт  “Хангай зах”-д “Модон материалын нийлүүлт ба боловсруулалт, хэрэгцээ шаардлага, хууль бус мод бэлтгэл”-ийн талаар хяналт шалгалтад суурилсан үзүүлэх сургалт болно. Утас 91887887


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Нийтийн далд ухамсарыг сэрээх “Баярлалаа төв” ТББ-аас “Далд ухамсарын шилжилт” сэдвээр арга хэмжээ зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт III, IV хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрт “хувь хүний хөгжил”-н амталгаат сургалт явагдана. Утас:95160952


14:00 цагт энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний сургалтын төвд эхлэх “Khaan quest 2015” олон улсын сургуулийн талаархи хэвлэлийн бага хурал ЗХЖТ-т болно. Утас: 99160187, 99121715

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …