Өнөөдөр болох үйл явдал

download (4)09:00 цагт “Монголын усан хангамж, орчны ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын шинэчлэл, цаашдын хандлага”-н 6-дахь удаагийн чуулган, эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС Төв номын сангийн 6-р давхрын хурлын зааланд үргэлжилнэ. Утас: 88029087


10:00 цагт Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Газар шинэчлэн зохион байгуулж Амины орон сууцтай болох төслийн хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орсон иргэдтэй Нийслэлийн Засаг дарга нэгдсэн уулзалт  Нийслэлийн Иргэний танхимд /Орчлон сургуулийн эсрэг талд/ болно. Утас: 99666553


10:00 цагт Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.  Утас: 91915340


10:00 цагт Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар зарим хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.  Утас: 91040607


12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Дархан-Уул аймгийн Засаг дарга, удирдлагуудын үйлдсэн хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн төлөөлөл хийнэ.


13:20 цагт МҮЭСТО-ны Их танхимд Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 60 жилийн ойн баярын хурлын нээлт болно.


14:00 цагт БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль, ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Байгальд ээлтэй ХАА-н бүтээгдэхүүнүйлдвэрлэлийг дэмжих ” төслийн хүрээнд байгуулагдсан судалгааны лабораториудын нээлт ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр болно. Нээлтэд БШУЯ-ны болон ХХАА-н сайд нар сургуулийн удирдлага, төслийн зохицуулагчид оролцоно.


15:00 цагт “Монгол орны цэрдийн /Эртний үеийн/ уур амьсгал” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлэг ШУА-ийн 3 давхарт /СТӨ Б корпус/ болно. Тус ярилцлагын зочноор Японы Нагояа их сургуулийн дэд профессор, доктор Хитоши Хасегава оролцож илтгэл хэлэлцүүлэх юм. Утас 99045949


17:00 цагт “Эхлэл…”  хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …