Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал руу 8-р сарын 5-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэлнэ.
“МИАТ” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал жуулчлалын оргил ачааллын улиралд Токио хот руу өдөр бүр нисэж байгаа бөгөөд лхагва, бямба гаригийн нислэгээ Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэх юм байна. Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30 минут яваад хүрэх боломжтой. Мөн Ханеда нь Токиогоор дамжин тус улсын бусад хотууд руу явахад хамгийн тохиромжтой цэг юм байна.
Япон руу дэлхийн 80 гаруй улсын авиа компани нислэг үйлддэг бөгөөд 24 нь Ханеда ОУНБ-д газарддаг. Ханеда нь тус улсын хамгийн нэр хүндтэй ОУНБ бөгөөд авиакомпаниудын хувьд Хане-дад газардах нь нэр төрийн хэрэг гэж үздэг юм байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Ханеда ОУНБ-д газардах зөвшөөрлийг ийнхүү авсан нь манай улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг өргөсөн явдал боллоо.