Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4910:00 цагт Вьетнамын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нгог тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана. Уулзалт МҮЭХ-ны байранд болно. Утас: 99027019, 88007709


10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно


10:00 цагт эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа  эхлүүлэх гэж байгаа Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалайг гаргаж өгөх хэвлэлийн хурал Монголын Залуучуудын Холбооны байранд болно. Утас: 88020633, 89179891


11:30 цагт Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж байгаа “Тоёота” компани энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах болон баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. НЗДТГ-ын Б танхимд. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна.  Утас: 91040607


12:30 цагт Эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдөөд байгаа Э.Эрдэнэбулган охины ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


14:00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт “ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨ”-ны нээлтийн арга хэмжээ болно. Утас-99206599

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …