Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Одоогоор хоёр бөх харцага цолны болзол хангаад байна. Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харъяат Аймгийн арслан Бат-Очирын Одгэрэл Аймгийн арслан Ч.Ганзоригийг давж харцага цолны болзол хангалаа.
Мөн Ховд аймаг Чандмань сумын харъяат Улсын Начин Нямаагын Батзаяа Улсын Арслан Н.Батсуурийг давж харцага цолны болзол хангалаа.
Эх сурвалж: www.dorgio.mn