Гэр бүлийн хосууд Халх сурын харваанд түрүүллээ

6dh00kb79og4p33dbllm558n2eХалх сурын харвааны түрүү мэргэчүүд тодорчээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд 250 харваач цэц мэргэнээ сорисноос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын спортын мастер Б.Батбаатар 36 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн боллоо.

Эмэгтэйчүүдийн төрөлд 100 орчим харваачид өрсөлдсөнөөс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ЖЕМ интернэшнл компанийн харваач, Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 36 оноогоор тэргүүлж, улсын хошой мэргэний болзол хангажээ.

Дашрамд дурдахад түрүүлсэн хоёр мэргэн харваач маань гэр бүлийн улсууд юм.

www.hiub.mn

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …