УИХ-ын дарга З.Энхболд түрүү бөхийн нэрийг андуурав

orgil and oyunЭнэ жилийн  наадамд шинэ арслан төрсөн сайхан наадам болж өнгөрлөө. Улсын харцага Оюунболд аварга арслан, заан гарьдуудыг хүч бяр, уран мэхээр илүүрхэн давсаар  энэ жилийн наадмаар  заан, гарьд цолыг алгасаж түрүүлэн Улсын арслан цол хүртсэн.

Сонирхолтой нь УИХ-ын дарга З.Энхболд 9 даван түрүүлсэн  улсын харцага Э.Оюунболдын нэрийг “Оргилболд түрүүллээ, яг одоо” хэмээн  “том андууран” жиргэжээ.10407990_1610821982540623_8664436532004721423_n

Үүнийг харсан хүмүүсийн нэг хэсэг нь УИХ-ын даргыг бөх сайн мэддэггүй, сонирхдоггүй нэгэн бололтой гэж байгаа бол нөгөө  хэсэг нь нэрийг анзааралгүй андуураад биччихсэн  юм байлгүй  гэж өмөөрөх янзтай байх юм.

Ямартай ч Монгол бөхийн түүхэнд Ж.Оргилболд  гэж  2.20 гаруй метрийн өндөртэй улсын начин байдаг. Оргилболд начин өдгөө  ОХУ- ын Свердловск хотод гэр бүлээрээ амьдардаг гэнэ билээ.

УИХ-ын дарга З.Энхболд дарга  маань нэр андуурч бичив үү,  үнэхээр Оюунболд арслангийн нэрийг Оргилболд гэж туслахуудаасаа  сонссон юм болов уу…

 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …