Өнөөдөр болох зарим үйл явдал

images11:00 цагт: Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээг гардуулах арга хэмжээ Хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд болно. Арга хэмжээнд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно. Утас: 99906083


11:00 цагт: Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн явцын талаар НЗДТГ-ын байр А зааланд мэдээлэл хийнэ. Утас: 88101030, 89152122


11:00 цагт: Хан-Уул дүүргийн XI хорооны иргэдийн төлөөлөл өөрсдийн тулгамдсан асуудлуудаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.


11:30 цагт: Монголд анх удаа Засгийн газрын дэмжлэгтэйгээр МЗХ, НСУГ, НАЖГ “Монгол модел” агентлаг хамтран “Fashion Fistival Mongolia 2015” загварын шоуг усан дээр зохион байгуулахаар болсон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт: Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай нам байгуулж гэрчилгээгээ авсан талаар болон шинэ намынхаа цаашдын үйл ажиллагааны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.


14:00 цагт: Нийслэлийн ЗДТГ, Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим, Монгол улсад суугаа БНЧУ-ын Элчин сайдын яамны ивээл дор “1957-1963 оны Улаанбаатар: Лумир Йислын өчиг” үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцоно. Утас: 99666553

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …