Чингис хааны Дэлхийн Академийн тэргүүн, Хунтай П.Давааням өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Чингис хааны дэлхийн академи 141 орны 900 гаруй академичтай. Чингис хааны нэр дээр бүртгэлтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэхэд 721.1 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Биет өв гээд яривал ч их юм бий.
Намайг Чингис хааны алтан ураг, “Хунтайж” гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхийд тунхагласнаар Эзэн Улс, Чингис хааны тэр их өв дэлхийд данслагдана” хэмээн мэдэгдээд байсан билээ.
Тэгвэл “Time” сэтгүүлээс дэлхийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийг жагсаалтыг гаргасан байна. Үүндээ Чингис хааныг Билл Гейтсийн дараа оруулан бичжээ.
1. Манса Муса
Амьдрал: 1280-1337
Улс: Мали
Эд хөрөнгө: Энэ дэлхий дээрх хэний ч төсөөлөмгүй баян хэмээн дүрсэлжээ
Тимбукту гүрний хаан Манса Муса дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүн. Түүний хэр их баяныг тогтоосон нь үгүй. Гэвч дэлхийн төсөөлшгүй баян хүн гэдэг дээр судлаачид санал нэгджээ. Манса Муса 40 мянган харваач багтсан 200 мянган цэргийн армитай байсан гэдэг. Түүнчлэн олон зуун кг алтаа хэдэн арван тэмээнд ачиж аялдаг байсан гэлцдэг.
2. Август Цезарь
Амьдрал: МЭӨ 63- МЭ 14
Улс: Ром
Эд хөрөнгө: 4.6 триллион доллар
Цезарийн хувийн хөрөнгө улсынхаа эдийн засгийн 20 хувьтай тэцэж байсан гэдэг. Өнөөгийн ханшаар бол 4.6 их наяд доллар юм.
3. Шэньзонг
Амьдрал: 1048-1085
Улс: Хятад
Эд хөрөнгө: Дэлхийн ДНБ-ний 25-30 хувийг эзэлдэг үндэстнийг бүхэлд нь хянадаг байсан
960-1279 онд оршин байсан Хятадын Сүн гүрэн нь бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эдийн засагтай улс. Энэхүү эдийн засгийн амжилтыг татварын бодлого, технологийн шинэчлэлийг өргөнөөр хэрэгжүүлж ирсэн Шэньзоний амжилт гэдэг.
4. Акбар l
Амьдрал: 1542-1605
Улс: Энэтхэг
Эд хөрөнгө: Дэлхийн ДНБ-ний 25 хувийг эзэлдэг үндэстнийг захирдаг байв
Энэтхэгийн агуу байлдан дагуулагчдын нэг Акбар дэлхийн томоохон гүрнийг олон жил захирсан. Түүний эрт үеийн эд хөрөнгийг өнөөгийн Их Британийн хатан хаан Элизабетийнхаас ч илүү байсан гэжээ.
5. Иосиф Сталин
Амьдрал: 1878-1953
Улс: ЗХУ
Эд хөрөнгө: Дэлхийн ДНБ-ний 9.6 хувийг эзэлдэг үндэстнийг бүхлээр нь хянадаг байсан
Дэлхийн хамгийн том эдийн засагтай орныг дрангуйлагч байна гээд төсөөл. Сталины эд хөрөнгийг ЗХУ-аас салгах боломжгүй нь ЗХУ-ын эд баялаг түүнийх байсан гэсэнтэй ижил сонсогдоно. Сталинийг нас барахаас 3 жилийн өмнө ЗХУ дэлхийн ДНБ-ний 9.5 хувийг үйлдвэрлэж байв. Энэ нь өнөөгийн ханшаар 7.5 триллион доллар юм.
6. Эндрью Карнеги
Амьдрал: 1835-1919
Улс: АНУ
Эд хөрөнгө: 372 тэрбум доллар
Рокфеллер Америкийн бүхий л хэвлэлүүдийг эрх мэдэлдээ авсан бол Эндрью Карнеги Америкийн түүхэн дэх хамгийн баян хүнээр тодорсон. Тэрээр 1901 онд “U.S.Steel” компаниа ЖиПи Морганд 480 сая доллараар худалдаж байж. Энэ нь тухайн үед АНУ-ын ДНБ-ний 2.1 хувьтай тэнцэж байсан бөгөөд одоогийнхоор бол 372 тэрбум доллар юм.
7. Жон Д.Рокфеллер
Амьдрал: 1839-1937
Улс: АНУ
Эд хөрөнгө: 341 тэрбум доллар
Рокфеллер 1863 оноос газрын тосны салбарт хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд 1880 он гэхэд “Стандарт ойл” компаниа цэцэглүүлсэн байлаа. 1918 оны орлогын татварын мэдээллээс харахад тэрээр 1.5 тэрбум долларын хөрөнгөтэй байв. Энэ нь тухайн үед АНУ-ын эдийн засгийн гаралтын 2 хувьтай тэнцэж байжээ. Энэхүү их хэмжээний хөрөнгийг нь өнөөгийн ханшаар бодвол 341 тэрбум долларт хүрэх юм.
8. Алан Рыжий
Амьдрал: 1040-1093
Улс: Англи
Эд хөрөнгө: 194 тэрбум доллар
Байлдан дагуулагч Уильямын зээ дүү Рыжий Норманыг эзлэхэд хамт явжээ. Түүнийг 11 мянган фунт стерлингтэй өнгөрсөн хэмээн үздэг. Үүнийг нь өнөө цагийн ханшаар долларт шилжүүлбэл 194 тэрбумд хүрэх юм.
9. Билл Гейтс
Амьдрал: 1995-одоог хүртэл
Улс: АНУ
Эд хөрөнгө: 78.9 тэрбум доллар
Өдгөө амьдарч буй дэлхийн хамгийн баян хүний хувьд Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээг тогтооход харьцангуй амар байсан хэмээн судалгааны багийнхан дүгнэжээ. Тэрээр 78.9 тэрбум долларын хөрөнгөтэй. Дэлхийн хоёр дахь байн хүн түүнээс 8 тэрбумаар бага хөрөнгөтэй аж.
10. Чингис хаан
Амьдрал: 1162-1227
Улс: Монголын эзэнт гүрэн
Эд хөрөнгө: Маш өргөн уудам газар нутаг, өөр онцлох зүйлгүй
Чингис хаан эргэлзээгүйгээр бүх цаг үеийн хамгийн алдартай цэргийн жанжин байсан. Монголын эзэнт гүрний удирдагч газар нутгаа Хятадаас Европ хүртэл тэлж чадсан нь түүхэн дэх хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрнээр бичигддэг. Хэдий тийм ч эрдэмтэд Чингис хааныг эд хөрөнгө хураадаггүй байсныг нотолсон байна.
Эсрэгээрээ түүнд байсан хамгийн том эд хөрөнгө нь босгосон эзэнт гүрэн, өглөгч сэтгэл байжээ. Түүний амжилтын гол үндэс нь дайны олз омгоо өрлөг жанжид, цэргүүдтэйгээ эн тэнцүү хуваадагт байсан юм. Гэхдээ нэг хүн хэт их олз авахыг хориглодог байж.
Чингис хаан өөртөө болон гэр бүлдээ зориулж нэг ч сүм, бунхан, байшин бариулаагүй цөөн хаадын нэг юм.
Х.Маргад