10:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны хурал НЗДТГ – ын А танхимд болно. Утас: 99666553
10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон “Даншиг наадам- Хүрээ цам” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:30 цагт Хангарди ордны урдаас хөдөлнө.Утас: 88781218, 325044
12:00 цагт: Нийслэлийн ИТХ–ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 2 компанид НЗДТГ – ын Б танхимд батламж гардуулна. Утас: 99666553
12:00 цагт: Цагаатгах ажлыг удирдах комисс, Улс төрийн хэлмэгдэгсэдийн холбоо хамтран “Улс төрийн хэлмэгдэгсэдийг хүндэтгэн дурсгалын самбар” босгоно. Утас: 95883433
12:30 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намын төв байран дээр Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл ХҮНамын жинхэнэ гишүүн болж намын гишүүнийхээ батлахыг гардаж авах ёслол Нийслэлийн түргэн 103-ын баруун урд талд, Шүрэн төвд дэх “ХҮН” намын төв байранд болно. Утас: 99063282
13:00 цагт: ХХААЯ, Япон улсын Шизүока мужтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр орны “Бизнес форум”-ыг ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд зохион байгуулна. Форумд Японы талаас хүнс,газар тариалангийн зориулалттай монореьл, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, хөдөө аж ахуйн зөвлөгөө, махны худалдаа, үл хөдлөх, хог хаягдал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бордоо үйлдвэрлэл, цахилгаан, эрчим хүч, ногоон цайны үйлдвэрлэл, халамж өндөр наснты асрамжийн үйлчилгээ, шашны эд зүйлийн худалдаа, чандар оршуулгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд оролцоно. Утас: 99072224
14:30 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Япон Улсын Шизүока Мужийн Засаг Дарга Кавакацү Хэйта нар “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Япон Улсын Шизүока муж хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Арга хэмжээ БСШУЯ-ны байранд болно. Утас: 98119897