09:30 цагт: Монгол, Чехийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хэрэгжүүлэх гэрээнд маргааш гарын үсэг зурах бөгөөд төслийн санхүүжилт болон төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулна. Арга хэмжээ БОНХАЖЯ-ны “Хаан танхим”-д болно. Утас 260718, 99906083
11:00 цагт: Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнгийн хууль бус үйлдлийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт”-ийн ажил наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас “Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлт”-ийн талаар НЗДТГ-ын А заал-нд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монголын туялзуур сэлэмний холбооноос ирэх сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний анхдугаар хэвлэлийн хурал “Монгол Ньюс” мэдээллийн төвд болно. Утас: 93115665, 99279540.
11:45 цагт: Туушин зочид буудлын Сүлд танхимд “Улаанбаатар Эдийн Засгийн Клуб”-ын наймдугаар сарын уулзалтанд Олон улсын нэрт эдийн засагч Ken Schoolland “Худалдаа, Шилжилт хөдөлгөөн Энтерпренёр: Хөгжилд хүрэх зам” сэдвээр илтгэл тавина. Утас: 88073547, 88118112, 88112565, 99215984
12:30 цагт: Парламентэд суудалгүй найман намын төлөөлөгчид УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.