Ослын улмаас зэвсэгт хүчний 21 алба хаагч гэмтэж, 2 хүн нас баржээ

5ndtdsc9rnhu7ip95028g4utka2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн учир орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Энэ хэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч эрс нэмэгдэж буй юм. Ийм үед хөдөө орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэг шалтгаанаас үүдэж осол аваар гарах нь нэмэгдэж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 52-ын давааны урд замд “Энхбулаг” амралтын газрын зүүн замд “Mitsubishi L-200” маркийн авто машины жолооч Ц  Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил131” маркийн авто машинтай мөргөлдөж  хоёр хүн газар дээрээ нас барж 21 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ.

Гэмтсэн 21 хүн нь Зэвсгэт хүчний 084 дүгээр ангийн ахлагч нар бөгөөд тэд одоо Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар  нас барсан бөгөөд тэд тус ангийн ахлагч нар байжээ.

Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Ийм осол болсон нь үнэн. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. “Mitsubishi L-200” маркийн автомашин гүйцэж түрүүлэх оролдлого хийснээс уг осол үүдэлтэй гэх мэдээлэл ч байна.

Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж буй цэргүүдийн 10 гаруйгийнх нь бие хүндэвтэр яс, дотор эрхтэн, нурууны зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа аж.

Тиймээс хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй, сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа сайтар хангаж оролцохыг холбогдох албаныхан анхааруулж байна.

www.eagle.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …