Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэлээ. Энэ даваанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр шинээр начин цол хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг амлаад байсан юм. Даян аварга Г.Өсөхбаяр Н.Түвшинбаярт тахимаа өглөө. Ингээд Н.Түвшинбаяр харцага цолны болзол хангалаа. Одоогоор дөрвөн бөх шинээр харцага цолны болзол хангаад байна.
Т.Түвшин Ugluu.mn