Өнөөдөр болох зарим үйл явдлаас

download-4909:00 цагт: “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” донорын өдөрлөг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд болно. Утас: 89021096, 70070137


09:30 цагт: Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ Барилгачдын талбайд болно. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд болон шат шатны төлөөлөл оролцож салбарт амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, барилгачид даа шагнал гардуулна.


10:00 цагт: Хүн төрөлхтний өмнө тулгарсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн “ИХ” эрсдлийг багасгахад дэлхийд болон Монгол оронд ямар арга хэмжээ авч буй талаар байгаль орчны судлаачид, мэргэжилтнүүд Английн эрдэмтэн Даниел Прайс тэргүүтэй эрдэмтэдтэй НҮБ-ын байранд сонирхолтой ярилцлага хийнэ. Утас: 327585-1133, 99135393


10:00 цагт: Барилгачдын талбай дээр Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн “Барилгачдын баяр” ёслолын арга хэмжээ болно.


10:00 цагт: Монгол дахь НҮБ-ын байранд (Герман элчингийн баруун талд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хойно) PoletoParis аяны талаар сонирхох, аялагч залуу эрдэмтэн Даниел Прайстэй уулзах, ярилцах, байгаль орчин болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай дэлхийн болон Монгол орны авч буй арга хэмжээний талаар мэдээлэл, илтгэлүүд, хэлэлцүүлэг болно. Утас: 99135393, 95155999


11:00 цагт: ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны наймдугаар сарын 25-31 өдрүүдэд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан амжилтын талаар  болон энэ сарын 12-ноос эхлэх Хүүхдийн спортын V Их наадмын талаар мэдээлэл өгнө. Утас:80118087


11:00 цагт: Монголын ноосон бүтээдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос “Монгол ноосон даавуу, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлт” сэдвээр МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт:  Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн төв байранд вагонд мэндэлсэн хүүхэд, түүний гэр бүлийнхэнд 18 нас хүртэл үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн төв байранд болно. УБТЗ 66 жилийн түүхэн дэхь 70 дахь тохиолдол нь энэ болж бүртгэгджээ. Мөн “УБТЗ” ХНН 17.000 албан хаагчдынхаа цалинг 10% нэмэгдүүлсэн тухайгаа мэдээлнэ. 2015 он гарсаар төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас цалингаа нэмсэн анхны тохиолдол энэ байх юм.


11:30 цагт: Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд биш шүүх танхимд нээлттэй хийхийг шаардаж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэд мэдээлэл хийнэ. Утас: 88099624


12:00 цагт: Орхон гол бохирдлын талаар “Миний мөрөн” ТББ-аас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 88099624


12:00 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намаас өөрийн намын төв байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус хэвлэлийн бага хурлаар Халх Гол эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль болон ХҮН-аас гаргасан ажлын хэсэг Дорнод аймгийн Хал Гол сум дээр ажиллаж судалгаа хийсэн тухай мөн судалгаа шинжилгээний багийн дүнгийн талаар олон нийтэд танилцуулна. Утас: 99063282


12:30 цагт: “Цэцэн үйлс” ТББ-аас Халх голын 500 га газрын асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 88099624


13:00 цагт: Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль болон Монгол дахь Америкийн их сургуультай хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол  болно. Утас: 99000963


14:00 цагт: “Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Биата Транкман Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд Итгэмжлэх захидлаа гардуулна.


14:00 цагт: ШУТИС-д “Ногоон барилга” хичээл болон сурах бичгийн нээлтийн ёслол ШУТИС-ийн 1-р байрны 3 давхрын урлаг зааланд болно. Тус арга хэмжээг Каритас Чех олон улсын байгууллага зохион байгуулж байна.  Утас 88087736, 70135999

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …