Өнөөдөр болох үйл явдал /IX.14/

48369dfff13128edbig11:00 цагт: Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал БСШУЯ-ны 401 тоотод болно. Утас: 98119897

11:00 цагт: Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас санаачилан Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг танилцуулж батлах шаардлагыг УИХ-д хүргүүлнэ. Арга хэмжээ Сансар үйлчилгээний төвийн баруун урд байрлах Халх журам сургуулийн 202 тоотод болно. Утас 99113439

11:00 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан хотын даргад иргэдийн зүгээс тавьсан шаардлагуудыг хүргүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ. Утас 99832562

12:30 цагт: Монголын уран бүтээлчид Итали улсад амжилттай тоглоод ирсэн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Үндэсний мэдээллийн төв (ТВ9)-д Ашиг сонирхолын зөрчлийн хуультай холбоотой хэвлэлийн хурал хийх тул сэтгүүлчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.   Холбоо барих утас:99033758

14:00 цагт: Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан МҮЭ-ийн цуглаан Эзэн Чингисийн талбайд эхэлнэ. Утас: 99027019, 88007709

14:00 цагт: Төв Хаан банкны хурлын танхимд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр НЗДТГ, Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хотын засаглалыг сайжруулах” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нийслэлийн Засаг дарга оролцоно. Сэтгүүлчид Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Утас: 99666553

18:00 цагт: “Улаанбаатар түншлэл -2015” олон улсын үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ “Мишээл ЭКСПО” төвд болно.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …