Монголын анхны “Цахим сэтгүүлч” мэргэжлийн анги элсэлтээ авч эхэллээ

news-journalism-predictions-trends
Монголын Сайтын Холбооны санаачилгаар Отгонтэнгэр Их Сургууль дээр “Цахим сэтгүүлч” мэргэжлээр анх удаа бакалаврын зэрэг олгох 2.5 жилийн оройн ангийн элсэлт явагдаж эхэллээ.

Та энэхүү ангид элсэн суралцсанаар Монгол улсын анхны Цахим сэтгүүлч мэргэжилтэй боловсон хүчин болж төгсөнө. Герман, ОХУ-д мөрдөж буй Цахим сэтгүүлзүйн дээд боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг судалж боловсруулсан сургалтын хөтөлбөр /орчин үеийн цахим сэтгүүлзүйн шаардлагад бүрэн нийцсэн хичээлүүд/ нь таныг цахим орчинд мэргэжлийн сэтгүүлч болгон төлөвшүүлэх болно.

Тус ангид өмнө нь их дээд сургууль төгссөн хүн элсэх боломжтой.

Хичээл долоо хоногт хоёр удаа буюу Мягмар гарагт 15.30-20.30 хооронд, Бямба гарагт 10-19 цаг хүртэл хичээллэнэ. Хичээлийг Отгонтэнгэр их сургуулийн эрдэмтэн багш нар болон сэтгүүл зүйн салбар, мэдээллийн технологийн салбарын шилдэг эрдэмтэд, сэтгүүлчид, мэргэжилтнүүд урилгаар заана.

2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1.800.000 төгрөг.

Хичээл эхлэх хугацаа: 2015 оны 10 дугаар сарын 01

Үндсэн шаардлага: Их дээд сургууль төгссөн буюу бакалаврын зэрэгтэй байх

Эзэмших мэргэжлийн зэрэг: Цахим сэтгүүлзүйн Бакалавр                                             Суралцах хугацаа: 2.5 жил

Суралцах өдөр: Мягмар /15.30-20.30/, Бямба /10.00-19-00/                                              Кредит: 125 кр/цаг

Сургалтын төлбөр: 1.800.000

Төлбөр төлөх график: Сургуульд элсэн ороход 50%, 2016 оны 1 дүгээр сард 50%

Бүртгэл Отгонтэнгэр их сургууль дээр явагдаж байна. Утас: 99097233

И-мэйл: enkhtuya@otgontenger.edu.mn

Вэб хуудас:   www.otgontenger.edu.mn/

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …