Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас харьяа анги салбарын шуурхай албаны автомашины жолооч, Гал унтраах, аврах ангийн захирагч, бүлэг, салааны захирагч, дүүргүүдийн ОБХ-ийн автын механик нарт тус хуулийн талаарх мэдээлэл олгох сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд НОБГ-ын харьяа анги байгууллагын 279 албан хаагч хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар мэдээлэл сонслоо. Сургалтыг зохион байгуулснаар албан хаагчдын ажлын хариуцлага,аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн мэдлэг, урчадварыг дээшлүүлэх, шинэтехник, тоногтөхөөрөмжийг эзэмших, ашиглах болон гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэлэхэд чухал ач холбогдолтой юм.
Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.ЭнхбатМонгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар 8 цагийн танхимын сургалтыг зохион явуулав.