Эмэгтэйчүүдийн дасгал хийхдээ гаргадаг 9 алдаа

Зүгээр ч нэг гүйснээр, дасгал хийснээр үр дүнд хүрчихдэггүй аж. Дараах 9 алдааг гаргаад байвал хичнээн их хичээл зүтгэл гаргасан ч тэр чинь талаар өнгөрнө.

04b3c4483eb3672doriginal

  • Хурдаа нэмэлгүйгээр бие халаалт хийх. Бүсгүйчүүдийн гаргадаг номер нэг алдаа бол бие халаалтаа хэтрүүлэн хийх. Нэг л хурд дээрээ гүйгээд л гүйгээд л байна, нэмэх ч үгүй, хасах ч үгүй. Бэлтгэлээ үр дүнтэй болгохын тулд дасгалынхаа хурдыг интервалтай буюу өсөлттэй, бууралттай байлгах хэрэгтэй. Гүйх, усанд сэлэх, дугуй унахын алийг нь ч хийж байсан, нэгээс хоёр минут өндөр хурдаар өөрийгөө шахаж байгаад, буцаагаад ижил хугацаагаар удаашруулаад, дахиж өмнөх шигээ ихэсгэ.
  • Хүнд жингээс айх. Олон бүсгүйчүүд том булчинтай болохоос айгаад жингээ ихэсгэж чаддаггүй. Гэхдээ энэ бол маш том буруу ойлголт. Эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг тийм амархан овгор булчин суучихдаггүй. Бага зэрэг шулуун нарийхан булчин нэмвэл харин ч илүү их калори шатна. Эхний ээлжинд хайч суулт, зүгээр суултынхаа үед хүндрүүлэгчийнхээ жинг нэмэх хэрэгтэй.
  • Хоосон ходоодтой гүйх. Бүсгүйчүүдийн дунд түгээмэл ажиглагддаг дараагийн том дутагдал бол хоосон ходоодтой, эсвэл ус уухгүйгээр дасгал хийх юм. Олон хүмүүс өглөө ажилдаа явахаасаа өмнө дасгал хийдэг учраас, юм идэлгүй ирэх нь түгээмэл. Ямар ч энергийн эх үүсвэргүйгээр бэлтгэл хийх нь ашиггүй. Дор хаяж бүйлс самар, бага зэргийн хоол, жимсгэнэ идчихээд дасгалаа хийж байгаарай.
  • Дасгалаа буруу гүйцэтгэлтэй хийх. Бидний гаргадаг хамгийн аюултай алдаа бол дасгалынхаа гүйцэтгэлийг буруу хийх. Энэ нь чиний булчинг буруу хөгжүүлж, биеийг харин ч эвдлэхээс гадна бэртэл гэмтэлд ч хүргэж болзошгүй. Ямарваа нэг дасгалыг өөрийн дураар хийлгүй, заавал багшаараа зөв техникийг нь заалгаж бай. Мөн дасгал хийж байхдаа толинд харж байгаарай, тэгвэл буруу хийж байгаа эсэхээ харна.
  • Сунгалтын дасгалыг алгасах. Дасгалын өрөө лүү орлоо, бие халаалтаа хийлээ, дасгалаа хийлээ, гарлаа. Чиний дэглэм ийм юм биш биз? Олон бүсгүйчүүд бэлтгэлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болох сунгалтын дасгалыг мартаж орхидог. Дасгалын оршил болоод төгсгөл хэсгүүд болох бие халаалт, сунгалтын дасгал хоёрыг алгасах юм бол бэртэл гэмтэлд амархан өртөнө.
  • Нэг л өглөө нүдээ нээхэд хавтгай гэдэстэй болно гэж эндүүрэх. Бодит бус зорилго бол бүсгүйчүүдийн гаргадаг дараагийн алдаа. Өөрийгөө дэргэдэх илүү хурдан, илүү эрчимтэйгээр дасгал хийж байгаа бүсгүйчүүдтэй харьцуулж, хэдхэн өдрийн дотор л хавтгай гэдэстэй сайхан галбиртай болох юм шиг сэтгэж эхлүүлэх нь жин хасах биш харин ч улам нэмэхэд хүргэдэг. Учир нь тэд дорвитой өөрчлөлт гарахгүй баймагц, хэдхэн долоо хоног хийгээд шантарчихдаг. Хүн бүрийн бие физиологи өөр учраас бусдад биш өөртөө л анхаарал хандуулах нь чухал. Жингээ хаяна гэдэг бүхэл бүтэн процесс учраас хэдэн удаа gym-д явчихаад цоо шинэ галбиртай болно гэж бодох хэрэггүй. Чиний гаргасан хичээл зүтгэлийн хариу хэд дахин илүү ирнэ.
  • Гэдэсний таталтыг хэтрүүлэн хийх. Гэдэсний таталтыг хэдий чинээ олон хийнэ төдий чинээ хурдан хавтгай гэдэстэй болно гэж боддог бүсгүйчүүд зөндөө. Гэхдээ гэдэсний таталт нь голын булчин болон гэдэсний хажуугийн булчинд нөлөөлдөггүй. Тиймээс тохой, хөлөө шалан дээр тавьж байгаад, биеийн шулуун байрлалаас таталд хийх нь гэдэснийхээ бүх хэсгийг хөгжүүлэхэд илүү нөлөөтэй.
  • Өөртөө амарчлах. Хэрэв чи хэтэрхий хөнгөн жингээр хийж, шаардлагагүй олон завсарлага авч, хөлсөө гаргахгүй байвал булчин чинь хэзээ ч хөгжихгүй, нэг ч калори шатахгүй. Өөрийгөө жаахан шахаж өг. “Арай хийж” л даах хэмжээний хүнд дасгалуудаар өөрийгөө сориорой.
  • Нэг л дасгалыг байнга хийх. Шинэ мэдээ: Чиний бие бодож байгаагаас чинь илүү ухаантай. Тиймээс ганцхан төрлийн дасгалыг байнга хийгээд байвал хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгөхөө больж эхэлнэ. Тиймээс дэглэмээ хэсэг хугацааны дараа сольж, урьд нь туршиж үзэж байгаагүй дасгалуудаа хийгээрэй.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …