Хүн төрөлхтнийг мөнх амьдруулахаар хөгжүүлж буй – 10 технологи

b478690ae47437591b6e34d83998987b

Хүн мөнх амьдрах боломжтой гэдэгт та итгэдэг үү? Та биднийг мөнх амьдруулахаар хөгжүүлж буй эдгээр технологийн ачаар нэг л өдөр хүн төрөлхтөн үхэшгүй мөнх болно.

Хамтдаа шинжлэх ухааны уран зөгнөлт маш олон роман, кино бүтээлд тусгалаа олсон хүн төрөлхтний ирээдүйн бодит жишээнүүдээс сонирхоцгооё.

10. Сум нэвтэрдэггүй арьстай болно

96b2bb5b92a782009e73e36fb602c8ef

Генийн инженерчлэлийн тусламжтайгаар үргүйдлийг эмчлэх дайвар болон вакцин зэрэг олон эмийг гаргаж авсан байдаг. Тэгвэл АНУ – ын эрдэмтэд хүний уураг болон аалзны торноос сум нэвтэрдэггүй арьстай болгох бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.

Мөн түүнчлэн амьтдын генийг ашиглан дөрвөн мөчийг ургуулах бас үе мөчний өвчнийг анагаах эм гаргаж авах боломжтой болжээ.

9. Нас уртасгадаг эм гарна

830767809992d58e9dad382a2932d59c

Нас уртасгадаг эмийг ОХУ болон АНУ – ын Elysium Health болон Longevinex зэрэг нэлээн хэдэн орны эрдэмтэд гаргахаар ажиллаж байна. Одоогоор гаргасан бүтээгдэхүүн нь 100% батлагдсан эсэх нь тодорхойгүй ч 2018 он гэхэд энэ төрлийн эм гарах нь баттай гэнэ. Таамаглаж байгаагаар насыг 15% – аар уртасгах боломжтой ажээ.

Сонирхуулахад ОХУ – ын эрдэмтэд хүн төрөлхтнийг багаар бодоход 120 – 800 наслах боломжтой гэж үзжээ.

8. Бионикийг метаматериалаар хийнэ

33b69da1f6ec0367591a9ac6fec5d047

Метаматериал гэдэг нь дурайн авайгаар харагдах төдий бүтцийг инженерчлэн гаргаж авсан материалыг хэлдэг. Ийм материалаар хийсэн бионик протез нь өнгө үзэмжтэйгээс гадна хөнгөн бас хүчтэй болдог ажээ. Ингэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд томоохон дэвшил болох нь гарцаагүй.

7. Хөлдөөж амилуулна

895cd0521f69930e1d859dc1044d9805

The University of Pittsburgh болон The University of Maryland – ийн их сургуулийн эрдэмтэн судлаач нар 2014 онд 10 өвчтөнийг хоёр цаг унтуулж клиник үхлийн байдалтай хөлдөөжээ. Ингэснээр үхлийн аюултай шарх авсан эсвэл өвчтэй хүмүүсийн үхэх эрсдлийг бууруулж насыг нь уртасгах боломжтой гэж үзсэн юм.

 Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …