Найман мянга гаруй жолоочийн эрхийг сэргээжээ

5941e6afeaaf5284great
Өршөөлийн тухай хууль машин жолоодох эрхээ хасуулсан жолооч нарт үйлчилж эхэлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн. Гэхдээ 2014 оны аравдугаар сарын нэгнээс долоодугаар сарын 02-ны хооронд жолоодох эрхээ хасуулсан иргэд шинээр үнэмлэх захиалах ёстой болжээ.

Харин өнгөрсөн оны аравдугаар сараас өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагагүй, шууд хуучин үнэмлэхээ авч болно. Нэг үгээр хэлбэл 18 мянга орчим иргэн жолооны шинэ саарал үнэмлэхээ хураалгасан бол шууд тухайн үнэмлэхээ цагдаагийн байгууллагаас авч болох юм. Дээрх иргэдээс одоогоор найман мянга орчим нь жолоодох эрхээ сэргээлгэсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …